fansub гэж юу вэ?

Фэнсаб гэдэг нь Fan Subtitle гэсэн хоёр үгийн нийлц ба фэнүүд фэнүүддээ зориулан бичгэн орчуулга хийхийг хэлж байгаа юм. Үүнд дан ганц анимэ ч орохгүй, бүхий л төрлийн видео бичлэг орно. Фэнсаб гэдэг нь наанаа мэргэжлийн бус гэсэн утга агуулж байгаа юм шиг боловч үнэндээ фэнүүд муу хийдэг гэсэн үг биш. Мэдээж энэ нь анимэ хийдэг төв компаниас зөвшөөрөл авч хийгээгүй, зөвшөөрөлгүй тарааж байна гэдэг утгаараа хууль бус юм. Та ямар нэгэн анимэны DVD худалдаж авлаа гэхэд үүн дотор байх англи зурган болон бичгэн орчуулга бол мэргэжлийн буюу цаанаас нь зөвшөөрөгдсөн компаний орчуулга байна. Гэтэл фэнсаб багийн орчуулга тэрнээс илүү ойлгомжтой, илүү үзэмжтэй сонирхол татахуйц байж болно, үгүй ч байж болно. Ялангуяа монголын хувьд мэргэжлийн түвшинд хийгдсэн фэнсаб орчуулга олно гэдэг өдрийн од мэт хэцүү ч хэд хэдэн чанартай фэнсаб баг байдаг.

Үргэлжлүүлэх

FANSUB хэрхэн ажилладаг вэ?

Fansub ын ажиллах зарчимыг товчоор жягсаавал:

  1. Интернетээс хүмүүст хүргэх анимэгээ сонгох.
  2. Сонгосон анимэнийхээ source file ийг олж авах.
  3. Анимэгээ татах.
  4. Татсан анимэгээ орчуулах.
  5. Орчуулсан анимэгээ бэлтгэх.
  6. Бэлтгэсэн анимэгээ хүмүүст хүргэх.

Ихэнх Fansub уудад орчуулагч нар дээрх ажлуудын ихэнхийг нь өөрсдөө хийдэг. Энэ нь орчуулагч нарт ихэвчлэн ажлын хүндрэл учруулдаг ба яваандаа сонирхол нь буурч цаашд анимэ орчуулах итгэл найдвараа алдахад хүргэх тохиолдол ч байдаг.

*source file гэж анхны форматаараа байгаа(ихэвчлэн .mkv байдаг) анимэг хэлдэг.

Буцах Үргэлжлүүлэх

ManimeS - Анимэ баг

ManimeS буюу Mongolian anime society -д

  • Anime Team
  • Manga Team
  • Movie Team
  • Cartoon Team
  • Social Team
  • School
  • гэх багууд байдгаас ManimeS Анимэ баг нь
  • Өрлөг
  • Бичээч
  • Дархад
  • гэсэн гурван хэсэгээс бүрддэг.
Эртний монгол улсынхаа цэргийн болон төрийн цолоос санаа аван нэрлэсэн эдгээр үүргүүдийн талаар дэлгэрэнгүй үзье.

Буцах Үргэлжлүүлэх

Өрлөг

Контент админууд, энкодлогчид

Түнэр харанхуй бүхнийг залгиж тэнгэр цусаар уйлав
Гэсэн ч...
Тэд үл сөхрөнө
Тэд үл цуцна
Тэд бол өрлөгүүд
Эзэн Чингисийн баатрууд

Чингис хаан нэгэн удаа "Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвийгөө зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуунбаатар дөрвөн хүлгүүдээ дэргэдээ үлдээж, хатгалдах өдөр болбоос Жүрчидэй, Хуйлдар хоёрыг Урууд, Мангудтайгаа урдаа байлгаваас сэтгэл минь амрах бөлгөө...” хэмээсэн гэж "Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Тэрээр өрлөгүүддээ хамгийн их итгэж хамгийн чухал гэсэн ажлуудыг даатгадаг байсан.

ManimeS багийн өрлөгүүд
  • Улирал бүр шинэ анимэнүүдийн анд гарч
  • Ардаа үлдсэн хамт олноо шинэ шинэ анимэнүүдээр хангадаг.
  • Олон төрлийн Audio, Video файлууд янзлах, өөрчлөх, нийлүүлэх авъяастай
  • Чанарыг эрхэмлэдэг, загварын мэдрэмжтэй
  • Багийнхандаа хэрэгтэй үед үргэлж бэлэн байдаг
  • Өрлөгүүдийг дотор нь
  • Контент Админууд
  • Энкодлогчид
  • гэж хуваана. Та ч мөн бидний нэг болох боломжтой. Таньд амжилт хүсье.

Буцах Шалгалт

Бичээч

Орчуулагч, цаг тааруулагчид

Харж чадахгүй
Хүрж чадахгүй
Зөвхөн мэдэрж л чадах хамгийн үзэсгэлэнтэй зүйл бол "Үг" юм...



ManimeS Анимэ багийн орчуулагчид нь
  • Япон болон англи хэлээс монгол уруу цаг тааруулалт болон орчуулга хийх
  • Япон болон Англи хэлээр тодорхой хэмжээнд ойлгодог.
  • Орчуулгийн ажил нь асар их хэмжээний цаг хугцаа болон тэсвэр шаарддагийг мэддэг, тиймээс ч бие дааж ажиллах чадвартайгаас гадна цагаа ухаалгаар хувиарлдаг.
  • Компьютер дээр ажиллах чадвартайгаас гадна орчуулгийн програмууд дээр гарамгай ажилладаг.
  • Багт байдаг зүгээр л нэг орчуулагч биш энэ гэр бүлийн нэг хэсэг ба хамгийн гол тулгуур нь гэдэгээ мэддэг учраас ноогдсон ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг.
  • Японы соёл, анимэний талаар өргөн мэдлэгтэй.
  • Үеийнхнээсээ ялгарсан үлгэр жишээ ч залуусын хамт олон юм. Бичээчүүд нь дотроо
  • Орчуулагч
  • Цаг тааруулагч
  • гэж хуваагдана.

Буцах Үргэлжлүүлэх

Дархад

Веб хөгжүүлэгчид, график дизайнарууд

Төсөөллийг бодитжуулж, мөрөөдлийг бүтээдэг тэдний дотор халуун гал дүрэлзэнэ. Тэд бол бүтээгчид, урлаачид.


ManimeS Анимэ багийн дархадууд
  • HTML, CSS, JS, PHP мэдлэгтэй.
  • Wordpress, Laravel гэх мэт Framework дээр ажиллах чадвартай
  • Үргэлж шинийг эрэлхийлж, шинэ санаа, загвар гаргадаг
  • Photoshop, Illustrator, After Effect гэх програмууд дээр урлах чадвартай
  • Өнгө будгийн мэдрэмжтэй, орчин үеийн трендийг бүтээгчид
  • ба дотор нь
  • Web Developers
  • Graphic Designers
  • гэж хуваана.

Буцах Үргэлжлүүлэх